Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2018-01-24
Засгийн газрын хуралдаан өнөөдөр 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болох бөгөөд дараах асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал,
- Аргачлал батлах тухай
- Бодлогын баримт бичиг болон хөтөлбөр батлах тухай
- Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн тухай
- “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн тухай
- Татварын алдангийн хэмжээ тогтоох тухай
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын тухай
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам батлах тухай
- Зам, тээврийн хөгжлийн сайдын гадаад томилолтын талаар
- Концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зэрэг 11 асуудлыг хэлэлцэнэ.