Ажиллах газар: Тамгын газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтэс Ажлын байр: Зааварлагч, арга зүйч Ажлын байранд тавигдах шаардлага: -биеийн тамирын арга зүйч -биеийн тамир, спортын чиглэлээр их дээд сургууль төгссөн -биеийн тамир, спортын нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах -ажилтнуудын идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэхэд практик арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх чадвартай - спортын тоног төхөөрөмж, спорт хэрэгслийн ашиглалтын дүрмийн хангах, аюулгүй байдлыг хангах зааварчилгаа өгөх чадвартай Ерөнхий шаардлага:
Ажлын бүтээмж өндөр, санаачлагатай; Хариуцлагатай, хариуцлага хүлээх чадвартай;
Харьцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй;
Багаар ажиллах чадвартай, Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет;
Нотариатаар баталгаажуулсан их, дээд сургуулийн дипломын хуулбар
CV бичиж ирүүлэх Материалаа өгсөн иргэдээс мэргэжлийн болон англи хэлний шалгалт авна. Шалгаруулалтад оролцохыг хүссэн хүмүүс дээрх материалыг бүрдүүлэн цахимаар анкет бөглөх https://career.mongolbank.mn/appform/ эсвэл доорх хаягаар ирүүлнэ үү. Биечлэн авчирч өгөх тохиолдолд доорх хаягаар ирүүлнэ үү. “МОНГОЛБАНК” Бага тойруу-3, 15160, Улаанбаатар хот, Монголбанкны “А” байрны 1 давхар, 2 тоот өрөө, Утас: (976-11) 312437, Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Жич: Ирүүлсэн материалыг буцаахгүй бөгөөд зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй буцаж холбоо барих тул харилцах утас, хаягаа төрийн албан хаагчийн анкетанд тодорхой бичнэ үү.