Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Монголбанк 11 сарын байдлаар 21 тонн үнэт металл худалдан авчээ
2020-12-02

Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авчээ.

Он гарснаас хойш нийт 21 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 6.5 тонноор өссөн дүн бөгөөд нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна. 

Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2018 онд түүхэн дээд түвшинд хүрсэн. Тухайн жилд 21.9 тонн алт худалдан авсан бол 2020 он энэ үзүүлэлтийг давах хүлээлттэй байна.

Монголбанкны үнэт металл худалдан авалт (сараар)

Орон нутгийн хувьд арваннэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 98.7 кг авч, он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрээд байна.

Монголбанкны үнэт металл худалдан авалт (жилээр)

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 11 дугаар сард 170,810.51 төгрөг байлаа.