Засгийн газар 13.00 цагт хуралдана
2018-01-19
Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 13.00 цагт товложээ. Долоо хоног бүрийн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог ч Ерөнхий сайд дээрх өдөр БНСУ-д албан ёсны айлчлал хийж байсан юм.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт хараахан гараагүй ч шатахуунд ногдуулах Онцгой албан татварыг буулгах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх урьдчилсан мэдээлэл байгаа юм.
Гэхдээ Засгийн газар энэ асуудлыг дангаараа шийдэх бололцоогүй. Олон улсын валютын сантай ярилцаж, эцсийн шийдвэрт хүрэх шаардлага мөн бий.