Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
"Рапид мед" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд яаралтай шинжилгээ өгнө үү
2020-11-27

Дотоодын халдварын тохиолдол 300 болоод байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд уг хоёр тохиолдлын нэг нь бариа заслын үйлчилгээтэй холбоотой байна. 

Иймд Рапид мед эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр бариа засал хийлгэсэн, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээ яаралтай өгөх хэрэгтэй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. 

Тэрээр "Рапид мед" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд өөрийгөө ханиад томуу туссан хэмээн бодоод өвчнөө хүндрүүлэх эрсдэл гарах вий гэж эмээж байна. Ханиад томуугийн шинж тэмдэг илрээгүй ч гэсэн шинжилгээ өгч болно” гэв.

Мөн нэг батлагдсан тохиолдол нь БЗД-ийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хуур хорооллоос гарсан тул тухайн хорооллын оршин суугчдыг шинжилгээ өгөхийг зөвлөлөө.