Хар жагсаалтаас гарахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв
2018-01-17
Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг Берлин хотноо ХБНГУ-ын ГХЯ-ны Ази, Номхон Далайн газрын дэд захирал, Элчин сайд хатагтай П.Зигмундтэй өчигдөр уулзаж ярилцлаа.
Тэрбээр энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Холбооны Гадаад хэргийн сайд З.Габриельд илгээсэн захидлыг гардуулж өгсөн юм.
Мөн Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас гарахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Эх сурвалж: ГХЯ