Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Үнэт эдлэлийн дарханы анги нээгджээ
2018-01-16

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн Үнэт эдлэлийн дархны дадлагын газрыг нээх ёслолын арга хэмжээ энэ сарын 18-нд болно.

Тус сургууль нь уг дадлагын газраа GIZ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад алтны үйлдвэрлэлийн үнэ цэнийн гинжин хэлхээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн юм. Энэхүү төслийн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 21-нд Үнэт эдлэлийн дархны ангийн танхимын тоног төхөөрөмж суурилагдан элсэлт авч сургалт явуулахад бэлэн болсон байна.

Төслийн хүрээнд тус коллежийн Үнэт эдлэлийн дарханы ангийн сургалтын хөтөлбөрийг ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулан шинэчилж боловсруулж, энэ шинэ хөтөлбөрийн дагуу 2018 оны эхнээс 1,5 жилээр болон богино хугацааны сургалт, дадлагыг орчин үеийн шинэ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дээр явуулах өргөн боломжийг оюутан суралцагчдад олгох юм.

Монгол Улс алт, мөнгө зэрэг үнэт метал, өнгөт болон эрдэнийн чулууны баялаг нөөцтэй. Энэхүү баялаг нөөцөө ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж бүрэн дүүрэн бий. Үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Щвейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC)-ийн хамтарсан төслийн тод томруун зорилт юм. Түүнчлэн хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, улмаар эдгээр иргэдийг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломжийг бий болгохыг зорьсон.

GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр Швейцарийн Хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслүүд хамтран “Монгол Улсад алтны үйлдвэрлэлийн үнэ цэнийн гинжин хэлхээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд GIZ-ийн ЭТИС хөтөлбөр нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежтэй 2015 оны 06 сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Төслийн хүрээнд уран дархны уламжлалт сургалтын агуулгыг европын хөтөлбөрөөр баяжуулан тэлэх, багшлах хүний нөөцийг бэлтгэх, сургалтын дадлагын танхимыг шинэчлэн тохижуулах зэрэг нилээдгүй ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлсэн.

2017 оны 09 дүгээр сарын 05-нд GIZ-тэй хамтран хэрэгжүүлж буй төслийн нээлттэй мэдээлэл өгөх зорилгоор уулзалт семинарыг зохион байгуулсан. Тус уулзалтанд уул уурхайн мэргэжлийн ТББ, үнэт эдлэлийн дарханы мэргэжлээр хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогчийн төлөөлөл зэрэг 30 хүн оролцсон.

 

Мөн 2017 оны 09 дугаар сарын 29-нөөс 10 дугаар сарын 14-нд ҮУПК дээр Австри улсын мэргэжилтэн багш Беттина Лаймер үнэт эдлэлийн дарханы мэргэжлийн хичээл заах багш нарыг чадавхижуулах сургалтыг 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан.

 Сургалтын явцаас: 

 

2017 оны 10 дугаар сарын 05-нд сургалтын танхимыг орчин үеийн үнэт эдлэлийн дарханы сургалт явуулах ширээ сандал суурилуулсан.

2016 оны 04-р сарын 04-нөөс Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежид төслийн хөгжлийн зөвлөх багшаар GIZ-ийн алт, үнэт эдлэлийн мэргэжилтэн Анитта Мунк томилогдон ирсэн. Үнэт эдлэлийн дархны анги танхим тохижуулах, сургалтын 1.5 жилийн хөтөлбөрийг шинээр боловсруулахад хамтран ажилласан юм. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн үнэт эдлэлийн дарханы мэргэжлийн сургалтын танхимыг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шинэчлэн сайжруулж, бүрэн хэмжээний засвар хийж, сургалтын тоног төхөөрөмж суурилуулахад бэлэн болсон.

   

     Сургалтын танхимын засварын өмнө:  

                         

   

      Сургалтын танхимын засварын дараа нь:

2017 оны 06 дугаар сарын 15-нд GIZ дээр хөтөлбөрийн удирдлагын баг мөн мэргэжилтэн Аннита Мунк, сургалтын албаны менежер, сургалтын арга зүйч багш нар, үнэт эдлэлийн дарханы багш нарын бүрэлдхүүнтэй хамтран үнэт эдлэлийн дарханы мэргэжлийн сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, агуулгыг шинэчлэн гаргаж батлуулахад ажилласан. Ажлын хэсэг үнэт эдлэлийн дарханы ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн гаргаж батлуулсан.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж нь 1966 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө 51 дэх жилийнхээ түүхийг бичиж, өндөр шаардлага бүхий ажлын байрны эрэлтэд нийцсэн, мэргэжлийн өндөр ур чадвар, дадал, зөв төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэж байна.

Үнэт эдлэлийн дархны дадлагын газрыг нээх ёслолын арга хэмжээнд

• Улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзориг /Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Дэд сайд С. Мөнгөнчимэг/

• ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ш.Дуппел

• Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны дэд захирал, Нэгдүгээр нарийн бичгийн дарга И.Дали

• Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А. Халиунаа

• Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б. Нямдаваа

• Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д. Бэхбат

• Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хөтөлбөрийн Захирал С.Ханзелманн

• Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хөтөлбөрийн дэд захирал, ахлах зөвлөх О.Батболд

• Монголын уран дарханы “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбооны тэргүүн Д.Пүрэвсүрэн

• Хамтран ажиллаж түншлэгч байгууллагуудын төлөөлөл нарыг урьж оролцуулахаар төлөвлөж байна.

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж

www.times.mn