Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Монголбанк 5.3 тонн алт худалдан авчээ
2020-04-06

Монголбанк 2020 оны 3 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн  цагаан мөнгө байна.

2020 оны 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 3 дугаар сард 141,512.11  төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)