Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд
2020-03-23
COVID-19 вирус дэлхий нийтээр хурдтай тархаж, Пандемик (цар тахал)-ын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна.
Иймд эдгээр өөрчлөлтүүд болон эдийн засгийг тогтворжуулах зорилгоор улс орнуудын авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр хүргэж байх үүднээс Монголбанкнаас гадаад орчны тоймыг долоо хоног тутам бэлтгэн нийтэд мэдээлж байхаар боллоо.
Энэхүү тоймын анхны дугаарыг толилуулж байгааг хүлээн авна уу.
Глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарч буй өөрчлөлтийн тоймын эхний дугаарыг эндээс татаж авна уу.