Коронавирусийн халдварын улмаас олон улсын хэмжээнд ОНЦ байдал зарласантай холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.
Хуралдаанаар Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байх хорио цээрийн хугацаанд Монгол улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа.
Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлэх бол хятад улстай хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлэх аж.
Харин нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарлахгүй хэвээр байхаар гэж шийдвэрлэв.