Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Саарал жагсаалтад орсон асуудлыг хоёр байгууллага хариуцаад л өнгөрөх үү?
2019-11-04

Монгол Улс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ  (FATF) –ын “Эрчимтэй хяналт”-нд 2017 онд орж, Есдүгээр сард Банкокт болсон ФАТФ-ын Ази Номхон Далайн бүс хариуцсан байгууллагын (APG)-хурлаар хугацаатай өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилтээ танилцуулсан юм. Уг хурлаас Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан. Шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4 д нь хангалтгүй үнэлэгдсэнээр, саарал жагсаалтад ороод байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон СЗХ-ны дарга Ц.Даваасүрэн нарт хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Улмаар асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр болоод байна. Гэвч бодит байдалд Монгол Улс саарал жагсаалтад орсон асуудлыг хоёр байгууллагын удирдлага шууд хариуцах нь дэндүү өрөөсгөл бөгөөд хариуцлагын талаар их яривал бүр Монгол Улсын Засгийн газар бүхэлдээ ч хариуцлага хүлээхэд гэмгүй юм. Гэтэл Их Хурлын дарга асуудлыг ийнхүү хоёр байгууллагад хамаатуулж байгааг үнэндээ өөрсдийгөө харуицлагаас холдуулж байгаа үйлдэл гэж харахаар.  Нөгөөтэйгүүр Монгол Улсын хангалтгүй үнэлгээ авахад хүргэсэн дөрвөн үзүүлэлтийг харвал Монголбанктай холбоотой асуудал нэг ч байхгүй. Санхүүгийн зохицуулах хороо, ХЗДХЯ, Сангийн яамтай холбогдох асуудлууд байгаа юм. Тэгэхээр хариуцлагын талаар яривал Сангийн сайд болон ХЗДХ-ийн сайдтай ч асуудлыг ярих учиртай. 

Өдгөө зайлшгүй сайжруулах ёстой үр дүнгийн үнэлгээний үзүүлэлтээс дараах 4 заалтуудыг хангаагүй байна.  

  • З-р зорилт:  “Хяналтын байгууллагууд банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус институцийг зохих ёсоор нь шалгах, хяналт тавих, зохицуулдаг байх”

Шууд хэрэгжүүлэх байгууллага –Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам /Мэргэшсэн нягтлан бодогчдын институт/,  ХЗДХЯ /Монголын Нотариачдын танхим, Монголын хуульчдын холбоо/

  • 7-р заалт: “Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдийг хийсэн хэрэгтэй нь дүйцэхүйц, давтан үйлдэхгүй болгохуйц шийтгэл ноогдуулах”

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Хууль сахиулах байгууллагууд /ЦЕГ, ТЕГ, АТГ, УЕПГ, Шүүх байгууллага/

  • 8-р заалт: “Гааль дээрх сэжигтэй орлого, хэрэгслийг хураан авах”

Шууд хэрэгжүүлэх байгууллага – Сангийн яам, Гаалийн ерөнхий газар

  • 11-р заалт: “Үй олноор хөнөөх зэвсгийг түгээхтэй холбогдож, хориг арга хэмжээ авхуулсан улс болон этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх”

Шууд хэрэгжүүлэх байгууллага- Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар

Дээрх 4 зүйл бүхий заалтуудыг шууд хэрэгжүүлэх шаардлагатай Монгол Улсад үүрэг болгоод байгаа билээ. Цаашдаа дээрх үүрэг даалгаврыг Хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулсан Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хууль зүйн дотоод хэргийн яам болон хууль сахиулах байгууллагуудаас бүрдсэн “Хамтын ажиллагааны зөвлөл” ажиллаж байгаа бөгөөд зөвхөн эдгээр байгууллагууд бус нийт төрийн хэмжээнд санаа тавьж зөвлөмжийн дагуу үр дүнд хүргэснээр хяналтаас гарах нь чухал байна.

Тиймээс Төрийн дээд удирдлагууд үүнд аль нэг байгууллагыг буруутгах гэхээсээ илүү хуулийн цоорхойгоо нөхөж, улсаа мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх эрх зүйн найдвартай орчинтой болгоход хамаг анхаарлаа тавих шаардлагатай.

Энд дарж харна уу.