Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд өөрөө томилох явдлыг Ц.Мөнх-Оргил гишүүн эсэргүүцэв 
2019-09-05

Парламентын засаглалтай бүх оронд парламентаас гагцхүү ерөнхий сайдыг томилж, ерөнхий сайд нь өөрөө томилж, хамт ажиллах багаа бүрдүүлдэг гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн хуульч хүний хувьд мэдэхийн цаагуур мэднэ.

Гэтэл яагаад ийнхүү муйхарлан, худлаа ярин байж энэ заалтыг эсэргүүцэв? Ганц л тайлбар байна. MCS компани төрийн худалдан авалтын сүлжээний дийлэнхийг атгадаг гэдэг, 2000 оноос хойш байгуулагдсан Засгийн газар болгонд энэ компани өөрийнхөө сайдтай байсаар ирсэн. MCS-ийн сайд ард түмнийхээ төлөө биш, компанийнхаа төлөө ажиллах бөгөөд Таван толгой, Ухаа худагтай холбоотой асуудлыг бүгд л мэднэ. Бас болоогүй Богд уул, Туул голоос эхлээд бүх газрыг сорчилж хувьчилж авах эрх мэдэлтэй сүлжээ ч бий. Ц.Мөнх-Оргил өөрөө компаниа төлөөлөн Засгийн газарт хэд хэдэн удаа ажилласан билээ.

Сайд нарынхаа шунаг авирлахыг зогсоох чадал Ерөнхий сайдад байхгүй. Зогсооё гэхэд нь “УИХ-аас адилхан томилогдчихоод чи надад тушаагаад байдаг хэн бэ” гэж MCS-ийн сайд өөдөөс нь таахалзана, тэр нь үнэн болохоор яах ч аргагүй. “Энэ сайд үгэнд орохгүй байна, огцруулж өгөөч” гэж УИХ-д хандвал УИХ-д байгаа MCS-ийн бүлэг эрслэн босч Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьна.

MCS төдийгүй монголын топ бүх компани Засгийн газарт төлөөлөгчөө суулгаж сайд болгодог. Засгийн газарт л олигархууд өөрсдөө, эсвэл төлөөлөгчөө сайд болгож, тэнд л ард түмний хөрөнгийг хэрхэн хувааж, хэнд хэдэн тэрбумыг хуваарилахыг ярилцаж шийддэг. Жэнко, Голомт, МАК, Петровис, Таван богд гээд л бүх компани УИХ-д фракцтай, Засгийн газарт сайдтай. Компанийнхаа сайдыг л томилж байвал удирдаж байгаа яамныхаа салбарыг мэддэг, мэддэггүй хамаагүй – ийм учраас мэргэжлийн засгийн газар хэзээ ч байгуулагдаж байгаагүй юм. Их товчхондоо, авилгын сүлжээний зохицуулагч толгой сервер нь өөрөө Засгийн газар болчихоод байгаа.

Чухам үүнийг л өөрчилж, хариуцлагыг нэг хүн үүрдэг болгож, УИХ дахь фракцуудын төлөөллийг хязгаарлах гэсэн оролдлогыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл агуулсан боловч олигархуудын довтолгоонд сүйрэх шинжтэй болов.