Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
"Санхүүгийн боловсрол" аяны хүрээнд Хуримтлалын өдөртэй болов
2018-01-10

Монголбанкнаас санаачлан орон даяар “Санхүүгийн боловсрол” аяныг гурван сарын хугацаанд зохион байгуулжээ. Монголбанкны төв, орон нутаг дахь хэлтэс, салбар, арилжааны банкууд, холбогдох  төрийн байгууллагатай хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн ач холбогдол, хэрэгжилтийг олон нийтэд сурталчлах, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүү, эдийн засгийн мэдлэг, мэдээлэл түгээх чиглэлээр  сургалт, судалгаа, уулзалт, уралдаан  зэрэг олон  талт арга хэмжээг  авч хэрэгжүүлсэн байна. 

Тус банкнаас мэдээлснээр аяны хүрээнд хийгдсэн бусад онцлох ажлуудаас дурдвал: Монгол Улс үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болж, “Хуримтлалын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэхээр  болсон нь онцлог байлаа. Азийн Хөгжлийн Банктай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах-зохицуулалт, хяналт, банк санхүүгийн зуучлагчийн үүрэг” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулав. 

Монголбанк, Бичил Санхүүгийн хөгжлийн сан, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх  чиглэлээр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Дэлхийн банкны санхүүгийн секторын ахлах мэргэжилтнүүд хүрэлцэн ирж, “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн үр дүнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ” сэдвээр техникийн зөвлөгөөн, сургалтыг амжилттай хийлээ. Хүүхэд, залуусын дунд “Хэн сайн санхүүч болох вэ” АХА тэмцээн, “Санхүүгийн боловсрол миний амьдралд” эссе бичлэг болон гар зургийн уралдаан зохион байгуулав. 

Монголбанк нь Дэлхийн банкны техник, туслалцааны хүрээнд 2015 оноос эхлэн “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.  Энэ хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнг Дэлхийн банкны зүгээс “Монгол Улс олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр бодлогын түвшинд ахиц дэвшил гаргаж ажилласан” гэж онцоллоо.