Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Элс олборлолтыг зогсох хүртэл нэгдэхийг уриаллаа
2018-01-09

Байгаль эх дэлхий хүн төрөлхтөнд харамгүй шан харамж өгдөг ч харин хүн хэрхэн хариуг нь барьдаг билээ? Нэг мод-нэг амь. Дэлхий нийтээрээ мод тарих өдөрлөг байдаг хэдий ч тарих нэг хүн, сүйтгэх нэг хүн бий. Харин байгаль дэлхийдээ хайртай хүмүүс ч цөөнгүй. Тэдний нэг ШУТИС-ийн багш Д.Сэрдарам  юм. Тэрээр 2006 онд анх эх орондоо нэг сая /1’000’000/ мод тарих зорилго тавин ажиллаж эхэлжээ.

Энэхүү зорилго хүсэл мөрөөдөл нь My Club- залуучуудын сайн үйлсийн аян, мод тарих клуб байгуулагдахад асар их түлхэц өгсөн аж. Олон мянган залуус эх дэлхийгээ хайрлахаар нэгдсэн бөгөөд
тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа “2007 онд 1 сая мод тарих уриалга гаргаж, энэхүү ажилд өөрийн цалингаа хандивлан, оюутан залуустай хамтран мод тарьж эхэлсэн.

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн баруунхантай Зуун модын хөндийд “Ногоон Ази” ТББ, ШУТИС, МУИС-ийн оюутнуудтай хамтран 123 мянган мод тарих ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

Түүнчлэн 2009 оноос эхлэн Зуун модын хөндийн цөлжилт явагдсан хэсэгт мод тарих ажлыг эхлүүлсэн юм. Дээрх ажлын зорилго нь арван жилийн хугацаатай элсний нүүдлийг зогсоох бөгөөд одоо болтол модон төгөл бий болгох ажил явагдсаар байгаа гэв.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 78% цөлжилтөнд нэрвэгдсэн бөгөөд хариу арга хэмжээ авалгүй энэ чигээр байвал тун удахгүй 90%-д хүрнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Газрын маргаанаас болж ургаж буй 65.500 орчим мод, долоон жилийн турш ажилласан олон зуун хүний ялангуяа My club-ын олон мянган залуусын хүч хөдөлмөр удахгүй элсэн карьер болж магадгүй байдалд оржээ.

Тиймээс энэ бүхнийг дуугүй харж өнгөрөөж болохгүй гэдгийг ШУТИС-ийн багш Д.Сэрдарам  сануулж байгаа юм. Тиймээс тус ажлыг өрнүүлж буй залуусын зүгээс “Иргэн та  эх дэлхийгээ хайрлах аянд нэгдэж My Clubbers хуудсанд байрлах мэдээнүүдийг ШЕЙР хийж олонд түгээж өгнө үү!!! Сэрдарам багш болон My Club-ын Модыг хайрлан хамгаалж хөдөлмөрлөдөг хүүхдүүдийг дэмжиж, Монгол Стандарт ХХК-ийнхан ухамсараараа элс олборлох ажлаасаа татгалзах хүртэл нэгдэцгээе.! хэмээлээ.