Эрдэнэс Монгол нэгдлийн 2019-2023 оны дунд хугацааны стратеги батлагдаж, энэ хүрээнд үнэт металл, алт цэвэршшүлэх үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловмсруулах, Нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуулын ажил хийх, олборлох үйлдвэрл байгуулах, Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тухай тус компанийн зүгээс мэдээлж байна. Мөн метан хийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээс тодрууллаа.
Нүүрсэн давхаргын метан хийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү, Мөн Австралын хөрөнгө оруулагчтай 60х40 харьцаатай гэрээ байгуулж чадсан гэсэн. Ер нь цаашид хийн чиглэлээр манай уул уурхай хэрхэн яаж хөгжих вэ?
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувь Эрдэнэс метан гэх компани байгаа. Энэ нь манай орны хувьд нүүрсний давхаргын метан буюу давхаргад буй метан хийн тодорхой баялаг нөөцтэй гэж онолын хувьд тооцож гаргасан.
Таван Толгойн бүлэг ордын хувьд Солонгосын компаниуд Койкагийн шугамаар хайгуулын цооног өрөмдөж үзсэн. Энэ үеэр тодорхой метан хий гарсан ч нөөцөө тогтоож чадаагүй. Мөн хайгуулын зардал гэдэг нь эрсдэлтэй учир бид Эрдэнэс Монголын ч юм уу? Тодорхой дотоодын бусад төсвийн эх үүсвэрээс гаргаж хайгуул хийж болохгүй гэж үзэж байгаа.
Тиймээс гадны хөрөнгө оруулагчид орж ирж байгааг ач холбогдолтой зүйл гэж харж байна. Тиймээс тодорхой хэмжээнд нөөцөө тогтооно. Үүнээс гадна цаашид нийтийн тээвэр болон Улаанбаатар хотын утааг хийгээр шийдэх зорилготой. Ихэнх хөгжсөн орон хийгээр агаарын бохирдлоо шийдсэн гол шийдэл нь энэ юм. Орон сууцжуулах цаг хугацаа авах хэдий ч тодорхой хэсгийг орон сууцжуулах боломжтой.
Үндсэндээ дээрх хийгээр шийдэх хандлагатай байгаа учир метаны эрэл хайгуулын ажилд чухал ач холбогдол өгч байгаа юм. Энэ нь зөвхөн коксжих нүүрсний давхарга бус хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс, Багануур, Шивээ-Овоо, Налайхын бүс нутагт давхаргын метан хийн хайгуул хийгдэх ёстой гэж ойлгож байгаа.