Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
"Эрдэнэс Монгол" 9.36 их наяд төгрөг /3.9 тэрбум ам.доллар/-ийн хөрөнгөтэй
2019-06-18

“Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, санхүүгийн мэдээлэлд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөндлөнгийн үнэлгээг “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гээс хийснийг өнөөдөр танилцуулав.

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал П.Ганхүү танилцуулгын үеэр

- “Эрдэнэс Монгол” компани байгуулагдаад 11 жил боллоо. Сүүлийн жилүүдэд ажиллах боловсон хүчний чадавхын хувьд тодорхой туршлага хуримтлуулсан. Бид зам тээвэр, уул уурхай бусад дэд бүтцээ хамтад нь хөгжүүлдэг учраас олон охин компанитай мэт харагдаж буй боловч иж бүрэн цогцоор үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ер нь байгалийн баялагт тулгуурлан орлогоо бий болгож, иргэдэд шударгаар хуваарилах, боловсон хүчнийхээ эрүүл мэнд боловсролд анхаарах бүх боломж нөхцөлийг бий болгоход энэхүү ажил маань чиглэл, чиглэлдээ гольдролд орж байна гэж харж байна. Цаашид ч байгалийн баялаг ордуудаа ашиглах боломж нь бидэнд бий.

"Эрдэнэс Монгол" өөрийн эзэмшил хөрөнгийг 2017 оны жилийн эцсийн байдлаар 9.36 их наяд төгрөг /3.9 тэрбум ам.доллар/ орчим гэж үнэлснээс 82.5 хувь нь Тавантолгойн нүүрсний уурхай дахь компанийн эзэмшилд ногдож байна. Үүнээс гадна Эрдэнэтийн зэс, молибдений уурхай, Бор-Өндөрийн жоншны уурхай гэх мэт төрийн мэдлийн томоохон уурхайнууд байдаг ба тэдгээрийг төрийн өмчит компаниуд удирддаг. Бид олон нийтэд хүртээмжтэй ажиллах ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна гэжээ.