Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Азийн хөгжлийн банктай "Харилцан ойлголцлын санамж бичиг" байгуулав
2019-03-25

2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсад санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, санхүүгийн боловсрололгох, соён гэгээрүүлэх, банкны хариуцлага чадамжийг дээшлүүлэх, төрийн зохицуулагч байгууллагын хяналтыг шинэ түвшинд гаргах зорилго бүхий Техникийн туслалцааг 2019 оноос 2021 оныг хүртэл 2 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр дээрх 3 байгууллага санамж бичиг байгууллаа.  

Техникийн туслалцааны хүрээнд  Улсын Их Хурлын 2018 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл”-д заасан санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих арга хэмжээг авах, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтэд хяналт шалгалт хийх тогтолцоог сайжруулах ажлыг хийнэ.

Тухайлбал, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан банкны харицлагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх нэгжийг байгуулах, түүний ажилтныг сургах, санхүүгийн маргааныг шүүхийн бус журмаар хурдан шуурхай шийдвэрлэх тогтолцоо буюу бие даасан санхүүгийн омбудсман байгуулах, санхүүгийн боловсрол олгоход анхаарч ажиллахаар тохиролцов.