Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
НИТХ дахь АН-ын бүлэг шүүхэд хандана
2019-03-01

НИТХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийж, шүүхэд хандах болсноо зарлав. Тэд НИТХ-ын даргаар Р.Дагвыг  сонгох санал хураалт хууль зөрчсөн хэмээн мэдээллээ. Заалнаас нэр дэвшсэн хүнээ  хасч, санал хураалтыг ил явуулсан нь дэг, хууль зөрчсөн үйлдэл хэмээн АН-ын бүлэг үзэж байна. 

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа “НИТХ бие дааж, шийдвэр гаргах боломжгүй боллоо. Өнөөдөр олонх болсон МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж авдаг, хамжлага  байгууллага нь боллоо. МАН-ынхан удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг НИТХ-аар батлуулах гэж тулгадаг болсон байна.

Дарга сонгох гурван удаагийн сонгууль ингэж явагдсан. Өчигдрийн НИТХ-ын даргыг сонгох сонгуулийн тооллогын комисст хуралдаа нэг ч ирдэггүй МАН-ын генсек С.Амарбаясгалан орж ирсэн. Засаг даргын сонгуулийн тооллогын комисст ч хүчээр орж ирсэн. Энэ нь намынхаа шийдвэрийг НИТХ-аар батлуулах гэсэн санаа” гэв.

Эх сурвалж: times.mn