Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Тусгай сангуудын төлөгдөөгүй зээл 100 тэрбум төгрөгт хүрчээ
2019-02-20

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын зарим тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ. Энэ тухай Сангийн сайд "Тариалан эрхлэлтийн санд нэлээд урт хугацаанд шалгалт хийж байна. Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сан гэх мэт нэлээд олон санд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтын явцад нэг аж ахуйн нэгж гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдол хүртэл гарлаа. Хоёр сангаас зэрэг зээл авсан 319 ААН байна. Нэг сангаас авсан зээлээ нөгөө сангаас төлөөд явдаг байсан байна. Банкаар дамжаагүй зээл учраас Монголбанканд бүртгэгддэггүй, энэ шалтгаанаар зээлийн эргэн төлөлт удааширч байна. Төрийн нэртэй сангуудын хугацаа хэтэрсэн, төлөгдөөгүй зээлийн хэмжээ 100 тэрбум төгрөг болсон" гэв.

Хугацаа хэтэрсэн нийт зээлийн хэмжээ оны эцсийн байдлаар 130 орчим тэрбум төгрөг байснаа сүүлийн нэг, хоёр сарын хугацаанд 100 орчим тэрбум төгрөг болж буурсан байна. Энэ нь ХХААХҮЯ-ны сайдын харьяа ЖДҮХС-гийн зээлийн асуудал босч ирж, зээл авсан албан тушаалтнууд эргэн төлөлтөө хийж эхэлсэнтэй холбоотой бололтой.

Mөн түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаа, зээл олголтын асуудлыг ил тод, нээлттэй, олон нийтийн хяналтанд оруулах чиглэлээр бодлого боловсруулж, дараачийн Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдвэрлэснийг Сангийн сайд мэдээллээ.