Хөгжлийн банкны зээлийн төлөлтийг нэгтгэж, танилцуулахыг үүрэгдэв
2019-02-09
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гарагт танилцуулахыг үүрэг болгов.
Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэсэн хэмээн ярилаа.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэлтэс