Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
УИХ шинэ даргатай боллоо
2019-02-01

Чуулганы нэгдсэн хуралдаан Г.Занданшатарыг 95,2 хувийн саналаар УИХ-ын даргад сонголоо. УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт тамга тэмдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өглөө. Үүний дараа УИХ-ын шинэ дарга чуулганы индрээс үг хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Итгэл хүлээлгэн нэрийг минь дэвшүүлсэн МАН-ын бүлэг, гишүүдэд талархлаа илэрхийлье. 

Ард түмэн эрх мэдлээ гишүүдээрээ дамжуулж эдлэхийг Үндсэн хуульд тусгасан. Тиймээс бид иргэдийн дуу хоолойг илэрхийлэгч элч төлөөлөгч нь байх учиртай.

Хариуцлага гэдэг бол ард түмний хүсэмжлэлд хариу өгч чадах чадвар юм.

Төрийн бүх шатанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас шударга ёсыг ард түмэн хүсэмжилж байна. УИХ сахилга, дэг журмыг эрхэмлэдэг байх шаардлага бидний өмнө тавигдаж байна. Шударга ёсын төлөө манлайлан ажиллах болно." гэв.