Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Европын Төв банкны 500-тын еврогийн дэвсгэртийн талаарх албан ёсны мэдэгдэл
2019-01-28

Европын төв банкны Удирдах Зөвлөл евро мөнгөн дэвсгэртийн бүтцийг судалж үзсэний үндсэн дээр 500-тын еврогийн дэвсгэртийг 2018 оны сүүлээс эхлэн дахин үйлдвэрлэхээ зогсоох шийдвэрийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байна. Энэхүү шийдвэрийн дагуу дахин үйлдвэрлэхээ зогсоож буй хэдий ч нэгэнт үйлдвэрлэгдсэн байгаа шинэ дэвсгэртийн нөөц, гүйлгээнд хэдийнээ эргэлдэж буй 500-тын дэвсгэртийг хэрхэх талаараа дараах арга хэмжээнүүдийг авах тухайгаа Европын төв банкнаас албан ёсоор мэдэгдээд байна. Үүнд:

• ХБНГУ-ын Бундесбанк, Австри улсын Остеррайхиш Националбанк гэсэн 2 төв банк 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 500-тын евро дэвсгэртийг гүйлгээнд гаргана.

• Европын холбооны бусад төв банкууд 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл тус дэвсгэртийг гүйлгээнд гаргаж, түүнээс хойшхи өдрөөс эхлэн гүйлгээнд дахин гаргахыг зогсооно.

• Гүйлгээнд нэгэнт гарсан 500-тын евро мөнгөн тэмдэгт хууль ёсны хүчин төгөлдөр төлбөрийн хэрэгсэл хэвээр байна.

Ийм учраас бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийгч банкууд, бэлэн мөнгөний зузаатгалын зуучлал эрхлэгч компаниуд, валютын арилжаа эрхлэгч зэрэг бүх төрлийн бэлэн мөнгөтэй хамааралтай бизнес эрхэлдэг байгууллагууд, иргэдийн гар дээр байгаа 500-тын еврогийн дэвсгэрт бусад евро дэвсгэртүүдийн нэгэн адил гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр хэрэглэгдэх бөгөөд солиулахыг хүссэн тохиолдолд Европын холбооны орны төв банкуудад ямар нэгэн хугацааны хязгааргүйгээр бусад дэвсгэртээр солиулж болно.