Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Ипотекийн корпораци 250 сая долларын бонд босголоо
2019-01-24

Монголын ипотекийн корпораци өчигдөр 250 сая ам.долларын бондыг олон улсын зах зээл дээр амжилттай босголоо.

Энэхүү бонд нь 3 жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй юм байна.

Ийнхүү манай улсад ам.доллар дотогшлох таатай нөхцөл бүрдэж эхэллээ. Үүнтэй хамт ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 800 сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж байна.

Мөн Засгийн газар “Таван толгой” ХК-ийн хувьцааг амжилттай гаргах юм бол төгрөг ам.долларын эсрэг чангарах нөхцөл бүрдэж байна.