Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
НӨАТ-ийн буцаан олголтыг цагаан сарын баяраас өмнө олгоно
2019-01-14

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар өнөөдөр /2018.01.14/ дэлгэрэнгүй танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого түүхэндээ анх удаагаа 10 их наядыг давсан гэдгийг тэрбээр мэдээллийн эхэнд тодотгов.

2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 680 мянган хүнд 78 тэрбум төгрөг өгч байсан бол одоо ойрын 2-3 долоо хоногт 808 мянган хүнд 120 тэрбум төгрөг өгөхөөр байна. Энэ жил үндсэндээ буцаан олголтын хэмжээ 40 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжилийг харуулж байна" гэлээ.

Түүнчлэн  2018 онд Засгийн газар өндөр хүүтэй дотоод, гадаадын нэг ширхэг ч бонд гаргаагүй. Арилжааны банкууд болон дотоодоос нэг ч төгрөгийн зээл авахгүйгээр Засгийн газар ажиллажээ. Энэ хэрээр арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгож эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх бололцоог олгосон гэдгийг тодотгов.  Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Бонд гаргаагүй учраас 100 тэрбум гаруй төгрөгийг хэмнэж чадсан. 2017 оны төгсгөлд өндөр хэмжээтэй, богино хугацаатай өр зээлүүдийг бүтцийн өөрчлөлт хийж өөрчлөлт хийж чадсан. Ингэснээр 300 тэрбум гаруй төгрөгийг хэмнэсэн" гэдгийг онцлов.  400 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд тендерийн асуудлаас үүдэж  хийгдэж амжаагүй байгаа аж.

Улсын нэгдсэн төсвийг өргөн барихдаа "Иргэдийн төсөв"-ийг хамт өргөн барьж батлагдсаны дараа шинэчилсэн хувилбарыг гаргаснаа энэ үеэр танилцууллаа. Төсвийн орлого 2018 онд 25 хувиар давж биелсэн. 2018 онд Сангийн яам 2.4 их наядын зээл авч болох байсан ч нэг ч төгрөгийн зээл авалгүйгээр гүйцэтгэлийг гаргажээ.