УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "ЖДҮХС-тай холбогдсон УИХ-ын гишүүд, сайд нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгаалаад байсны учрыг би нотлох баримт дээр үндэслээд та бүхэнд өгөх нь зүйтэй болов уу гэж би хэвлэлийн хурал хийхээр шийдлээ.
МАН-ын дарга, У.Хүрэлсүх ЖДҮ-ийн загалмайлсан эцэг мөн гэдгийг сая тогтоолоо.2016 оны 12 сарын 13-нд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү У.Давхарбаярын нэрээр "Жаргалант махимпэкс" компанийн нэр дээр 1.326 тэрбум төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ.
Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, мөн 2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг олж тогтоолоо. Мэдээж, үлдэгдэл 800 орчим сая төгрөгийг авсан нь тодорхой. Үүнийг нотлоход хэцүү ч шударга ёсыг эрхэмлэдэг нэгэн эмэгтэй надад үүнийг өгсөн. ЖДҮ-чин Ерөнхий сайдтай, МАН ЖДҮ-чин даргатай боллоо.
Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар байгаа амралтын газар, үнэтэй машин, мотоциклийг амьдралдаа нэг ч бизнес эрхэлж байгаагүй хүн яаж авсан байх вэ. Тиймээс би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрөө өргөдлөө өгч огцрохыг шаардаж байна.
Хэрвээ өөрөө өргөдлөө өгөхгүй бол би өөрийн баланк дээр гарын үсэг зуруулна. Ц.Нямдорж сайд ажлаа хиймээр байна. Хууль хяналтынхан ажлаа хиймээр байна Надад энэ мэдээллийг хийхэд МАН эрх барьж байгаа энэ үед хүнд шийдвэр байлаа. Шинэ жил өргөн дэлгэр болж байгаа бололтой.
Ард иргэдэдээ шинэ жилийн бэлэг болгоод огцрох өргөдлөө өөрөө өгөх байх. 48 цаг харъя. МАН-ын бага хурал маргааш 11.00 цагт болно" гэв.
Ух сурвалж: times.mn