ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой албан тушаалтнуудыг хорино
2018-11-09
ЖДҮХС-гийн болон ХХААХҮЯ-ны нэр бүхний дөрвөн албан тушаалтныг ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан АТГ-аас өнгөрсөн баасан гарагт саатуулсан.
Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, түүний туслах болон тус сангийн ерөнхий нягтлан нарыг ЖДҮХС-аас зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулаад байсан юм.
Тэгвэл тэднийг хорих хугацааг 30 хоног болгон сунгасан байна.