Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Монголбанкны алт худалдан авалт 34 хувийн өсөлттэй гарлаа
2018-11-01

Монголбанк 2018 оны 10 дугаар сард 3.4 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 2.5 тонн алт худалдан авч байснаас 34%-ийн өсөлттэй байна.

Харин Монголбанк 2018 оны эхний 10 сард 17.7 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 17.2 тонн алт авч байсанаас 3%-ийн өсөлттэй байна.

Алт 2 үндэсний хөтөлбөр, “Лаборатори байгуулах тухай” Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 275 дугаар тогтоол, “Орон нутагт алт худалдан авах үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А-108 дугаар тушаалыг тус тус үндэслэн Дархан-Уул аймагт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, Баянхонгор аймагт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төвийг тус тус нээн, алт худалдан авалтыг орон нутагт эхлүүлээд байна. Монголбанк 2019 онд 2 аймагт сорьцын лаборатори байгуулан, алт худалдан авалтын нэг цэгийн төвийг нээхээр төлөвлөж байна.

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 33.4 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 16.7 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

2018 оны 10 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 99,911.55 төгрөг байлаа.