"Эрдэс боловсруулалт 2018" Олон улсын онол практикийн бага хурал нь хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгууллагддаг. Тус хурлын зорилго нь тухайн жилүүдэд хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинээр нэвтрүүлсэн техник технологийн талаар санал бодлоо солилцож салбарт тулгарч буй асуудлыг хөнддөг. Энэ удаагийн буюу 4 дэхь удаагаа болж буй онол практикийн хурал өмнөх жилүүдтэй харилцуулахад өргөн цар хүрээтэй болж буй. Хурлаар нийт 7 орноос 80 гаруй судлаачдын 30 гаруй бүтээл ирсэн бөгөөд хоёр өдрийн турш 27 судалгааны ажлыг ярилцаж үр дүнг нь гаргаж байна. Нийт илтгэлийг Нүүрс баяжуулалт, Газрын ховор элемент, Төмөр боловсруулалт, Зэсийн баяжуулалт, Металл ашигт малтмал чиглэлээр хэлэлцэж байгаа юм. Энэ нь өмнөх хуралтай харьцуулахад хамрах чиглэл нь өссөн буюу зэс алт төмөрлөгийн салбар зонхилж байсан бол өнөөдөр тал бүрийн чиглэлийг хамарч байна.
Монголын Ашигт малтмал баяжуулагчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг “Хурлын цар хүрээ тэлж байгаа нь баяжуулах үйлдвэрийн хөгжлийн чиг хандлага нэгэн түвшинд гарах илэрхийлэл болж байна. Өөрөөр хэлбэл ХБНГерман улсаас Монгол Улсын баяжууллах салбар дээр өөрсдийн засаглал, хүрээгээ тэлэх сонирхолтой Австрали болон Хяталын компаниуд танилцуулагаа ирүүлж хуралд оролцож байна. Энэ харилцан хамтын судалгааны ажлын үр дүнгүүд манай Монголын ашигт малтмалын салбарын өнгө төрхийг илэрхийлнэ гэж харж байгаа.
Хэлэлцэж буй сэдвээс онцлон ...
Улс орны эдийн засагт хөрөнгө оруулалт бий болгож буй зэсийн салбарын технологийн дэвшлийн асуудал, зэсийн баяжмалын чанар, олон улсын худалдаа экспортын бүтээгдэхүүний чанарыг хэрхэн дээшлүүлэх, боловсруулалт баяжуулалтын явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бодит үр дүн гарч ирж байна. Мөн нүүрсний хувьд шинэ зүйл гарч ирж байгаа. Нүүрсийг угааснаар тэнд агуулагдаж байгаа дагалдах элементүүд, шороо, хольцуудыг багасгах дулааны болон баяжуулалтын технологийг хэрэглэх боломжуудыг гаргаж ирсэн хэд хэдэн илтгэлийг тавьлаа. Үүнээс үүдээд чанар сайтай нүүрсийг дотоодын болон гадаадын хэрэгцээнд гаргах экспортын нүүрсний чанарыг сайжруулах, улмаар шахмал түлшний асуудлыг ярих хэрэгтэй. Энэ мэтчилэн бодит үр дүнг бий болгосоор байгаа”
Мөн энэхүү бага хуралд Канад технологи Майнинг Сервис ХХК оролцсон бөгөөд алтны салбарт шинэ техник технологийг нэвтрүүлж буйгаар онцлог юм.