Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Монголын шүүх 49-ийнханг хаацайлж байна
2018-06-15

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл тус үйлдвэрийн захирлуудыг чөлөөлж заримыг нь сэлгэн томилсон.

Гэвч захирлуудыг чөлөөлсөн ТУЗ-ийн өнгөрсөн зургаадугаар сарын 06,07 ны өдрийн хурлын шийдвэр хууль бус хүчин төгөлдөр үйлчлэх ёсгүй.

Өөрөөр хэлбэл захирлуудыг чөлөөлж томилж болохгүй гэж үзэж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ.

ТУЗ-ийн шийдвэрийн дагуу өнөөдөр шинээр томилогдсон захирлууд ажлаа авах ёстой байсан ч энэ үйл явцтай зэрэгцээд шүүх яаруу сандруу “МКК” ХХК-ийн талд шийдвэр гаргалаа.

Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн халаа сэлгээтэй холбоотой энэ маргааныг өнөөдөр шүүхээр хэлэлцээд “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн талд гарчээ.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзээд захирлуудын албан тушаалыг хөндөх үндэслэлгүй гэж шүүх шийдлээ. Эндээс харахад Монголын шүүх аливаа нэгэн байгууллагын шийдвэрээс хамаарч, захиалгаар, хэн нэгний нөлөөнд автаж шийдвэр гаргадаг гэж хардагдахаар байна.

Засгийн газар, УИХ-аасаа монголын саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн мэдэлд авчихаад байхад харин шүүхээс 49 хувийнханы талд орж ийнхүү шийдвэр гаргасанд олон нийт бухимдалтай байна. Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой маргаан хоёр зуныг дамжиж үргэлжлэх нь ээ.

Эх сурвалж: Times.mn