Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Монголбанкны Ерөнхийлөгч ОУВС-ийн дэд тэргүүнийг хүлээн авч уулзав
2018-06-11

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-ийн дэд тэргүүн, Зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч ноён  Мицухиро Фурусаваг албаны дагалдах хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа. Монгол Улсад тулгамдсан хүнд цаг үед Олон Улсын Валютын Сан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-төө хамруулахад дэмжлэг үзүүлсэнд юуны өмнө талархал илэрхийлэхийн хамт хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд эдийн засаг сэргэж, өсөлт бий болж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч ярианыхаа эхэнд тэмдэглэв.

Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг хангах эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгох олон улсын улсын стандартыг нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд ОУВС-ийн зөвлөмжийн дагуу Банкны активын чанарын иж бүрэн үнэлгээг амжилттай хийсэн ба үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкууд заасан хугацаанд нөхөн гүйцээхээр ажиллаж эхэлсэн. Үүний дагуу “Банкны дахин хөрөнгөжүүлэлтийн” тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа тухай танилцууллаа. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” банк санхүүгийн салбарт тогтвортой өсөлтийг хангахад нааштай үр дүн үзүүлж байгаад баяртай байна гэдгээ ОУВС-ийн дэд тэргүүн М. Фурусава хэлэв.

Гэхдээ энэ нь тогтворжилтыг бий болголоо гэж тайвшруулж буй үр дүн биш уул уурхайн түүхий эдийн үнээс хамааралтай эдийн засгийн бүтэцтэй улсын хувьд хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон бодлого зорилтуудаа хэрэгжүүлж, улам эрчимжүүлж үр дүнд хүргэхэд Монголбанк онцгой  үүрэгтэй болохыг тэмдэглэв.