Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын сэдэв зарлагдлаа
2018-06-06

Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор Монголын Залуучуудын холбоо, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж буй “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал ирэх есдүгээр сард зохион байгуулагдхаар болсон.

Тус Эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуу, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж,  олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм. Тус   хуралд Оюутан судлаач (Бакалаврын эрдмийн  зэргээр суралцаж буй), Залуу багш судлаач (Бакалавр, магистрын эрдмийн зэрэгтэй), Эрдэмтэн судлаач (Доктороос дээш эрдмийн зэрэгтэй) хүмүүс оролцох боломжтой юм.  Гэгээрэл Эрдэм мэдлэг, Боловсрол эрүүл мэнд, Мөргүншил (Соёл хүмүүжил)Барилга, хот төлөвлөлтЗам тээвэр аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн 9 салбарыг хамарч, 81 сэдвийн хүрээнд явагдах юм.