Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Өрийн удирдлагыг сайжруулах боломжтой
2017-12-28

2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н. Баяртсайхан нар Монголбанк дахь Төрийн сангийн нэгдсэн дансны төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү төлөх мөн бусад нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Төрийн сангийн нэгдсэн дансыг сонгодог утгаар нь хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаагаараа ач холбогдолтой юм. Төрийн сангийн нэгдсэн дансыг үр ашигтай ашигласнаар нэг талаас, мөнгөний бодлогын үйл ажиллагааг Засгийн газрын мөнгөн хөрөнгийн удирдлагатай уялдуулж, үр нөлөөг нь дээшлүүлэх, нөгөө талаас Засгийн газрын мөнгөн урсгалын ил тод байдал нэмэгдэж, өрийн удирдлагыг сайжруулах боломжтой болж байгаа юм.

Мөн гэрээний бусад нөхцөлийн хүрээнд өнөөдөр Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанкинд худалдлаа.

Цаашид төсөв, мөнгөний бодлого харилцан дэмжлэгтэйгээр илүү уялдаа холбоотой хэрэгжих, төсөв, мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.