МАН-ын бүлэг хуралдана
2017-12-19
УИХ дахь МАН-ын бүлэг хуваарь ёсоор өчигдөр хуралдах байсан ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай онол практикийн хурал болсон учраас өнөөдөр хүртэл хойшлуулсан.
Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд гишүүд байр сууриа нэгтгэх аж. Тухайлбал, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Төв банкны болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх юм.