Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
“Оюу Толгой” ХХК: Монгол Улсын Засгийн газарт 51 сая ам.доллар төлсөн
2018-04-30

“Оюу Толгой” ХХК 2018 оны I улиралд 51 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж хэлбэрээр төлсөн талаар мэдээллээ. Төслийн үйл ажиллагаа эхэлснээс хойш буюу 2010 оноос 2018 оны I улирал хүртэл нийт 1.5 тэрбум гаруй ам.доллар төлсөн байна.

Үүнээс гадна ХХК-ийн ажиллах хүчний 94 хувь нь монголчууд, ялангуяа 20.6 хувь нь Өмнөговь аймгийн уугуул иргэд байгааг онцолжээ. Нийт ажилчдын 48.4 хувь нь гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа юм байна. Мөн I улиралд “Оюу Толгой” ХХК 512 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Үүнээс 382 нь үндэсний компани байсан нь үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг бүрдүүлсэн байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр сард II босоо амны гүнийг төлөвлөсний дагуу 1284 метрт хүргэсэн байна. Харин гуравдугаар сарын эцэс гэхэд V босоо амны ажлыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд “Оюу Толгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources-“ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид даваа гарагт 2.72 хувиар буурч, 3.93 канад доллар болжээ. Харин Австралийн Хөрөнгийн биржид мягмар гарагийн арилжаа эхлэх үед “Rio Tinto”группийн хувьцааны ханш 2.33 хувиар буурч, 79.76 австрали доллар боллоо.

ЭХ СУРВАЛЖ: bloombergtv