Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Хайлуур Жоншны салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн төлөөлөлтэй уулзлаа
2018-04-23

УУХҮ-ийн сайдын 2017 оны А/70 тоот тушаалаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого" -ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хайлуур жоншны олборлолт, үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагджээ.

Дээрх Ажлын хэсэг өнөөдөр /2018.04.18/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаман дээр хайлуур жоншны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалт хэлэлцүүлгийн үеэр хайлуур жоншны сэдэвчилсэн геологийн судалгаа, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нинжа нарын асуудлыг цэгцлэх, мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, экспортын бүтээгдэхүүний ангилал, жишиг үнэ зэрэг тулгамдсан олон асуудлыг хөндөж байв.

Мөн төмөр зам, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх гээд жоншны салбарыг цэгцэнд оруулбал баялгаа үнэ цэнэтэй болгож чадахыг хэлж байсан юм.