Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасанд баяр хүргэв
2018-04-23

Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд:

"БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох шийдвэр гаргасныг Монгол Улс дэмжин баяр хүргэж байна. Энэ нь Солонгосын Хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, цаашлаад Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад шаардлагатай харилцан итгэлцлийг төрүүлэн бэхжүүлэхэд дэм болохуйц чухал алхам боллоо" гэжээ.

Эх сурвалж: ГХЯ