Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
Баривчилгаа
2018-04-17

Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Дээрх асуудалд холбогдох хүмүүсийг сатуулан шалгаж байгаа буюу хэргийн учир тайлагдаагүй хэвээр байгаа юм.

2017.12.14 Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.  

2017.12.14 Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан С.Баяр болон УИХ-ын гишүүдийн оффшорын асуудлыг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн.

2018.03.03 Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хаяглан захидал илгээсэн. “Эрдэнэтийн 51 хувьд С.Баярын Засгийн гадар баталгаа гаргаж өгсөн. С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барьж хорих хэрэгтэй гэсэн байв.

2018.03.12 Ерөнхий сайд асан Санжийн Баярыг АТГ-аас дуудаж арав гаруй цаг байцаасан.

2018.03.17 Нийслэлийн прокурорн газраас Ерөнхий сайд асан С.Баярыг яллагдагчаар татсан. Түүнийг АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан их хэмжээний зээл авсан хэрэгтэй холбогдуулан “Жаст”-ын Ш.Батхүүг мөн саатуулсан.

2018.03.29 УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн холбооны улсын прокурорын газраас шалгаж байгаа Рио Тинтотой холбоотой асуудал АН-ын гишүүнчлэлээс хасагдсан зэрэг асуудалд тайлбар хийв.

2018.04.01 С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Амарбат нарыг АТГ-аас баривчилсан. АТГ-аас нэр бүхий хэд хэдэн хүнийг баривчилан саатуусан гэдэг мэдээлэл гарсан.  Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан А.Ариунсан, нарыг Оюутолгойн  хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчилан саатуулсан.  Мөн Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан н.Амарбатыг Жаст компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан байна.  

2018.04.03 С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болсон.  

2018.04.04 Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Авилгатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Х.Энхжаргал нарт захидал илгээсэн. Тэрээр захидалдаа АНУ-д амьдарч байгаа өөрийн төрсөн дүү хорт хавдар өвчнөөр оношглогдон хүнд хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг уламжлан заасан хугацаанд өөрийн биеэр хараахан амжиж очих боломжгүйгээ урьд нь албан ёсоор бичгээр илэрхийлсэн болно. Гэвч  сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн сүлжээгээр намайг оргон зайлсан, эрж хайх ажиллагаа явуулах дшаардлагатай мэтээр илтэд буруу ташаа мэдээлэл гарч байгаа тул энэхүү ил захидлыг явуулж байна. Би эмчлүүлж байгаа дүүгээ орхид Монголдоо очно хэмээсэн байдаг.

2018.04.08 Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан байцаахаар прокурорын  мэдэгдэх хуудас хүргүүлсэнтэй холбоотой 2018.04.08-нд эх орондоо ирэв.  

2018.04.13 Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шадар хамгаалагч Төрийн тусгай хамгаалалтын газрын хоёр ажилтан 461 дүгээр ангид хамт хоригдож байсан  байсан бөгөөд тухайн үед онлайнаар шүүх хуралд оролцсон. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн  30 хоног хорих шийдвэр гаргасан. Харин АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ, оффшор данс, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулсан.