“Mongolia mining 2018” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн найм дахь удаагаа болж байна. Уг үзэсгэлэн өнөөдөр /2018.04.04/ Буянт-Ухаа спорт цогцолборт албан ёсны нээлтээ хийлээ. Энэ жилийн үзэсгэлэнд 20 орны 130 орчим компани, түүний дотор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд мөн Канад, Чех, Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларусь, БНСУ, Энэтхэг, Казахстан, Украин, Турк Шведийн ханган нийлүүлэгчид оролцоно.
Уг үзэсгэлэнд Канадын арван ханган нийлүүлэгч анх удаагаа оролцож байгаагаараа онцлог юм. Мөн Канад Технологи Майнинг сервис ХХК алт угаах iCON 150 төхөөрөмжөө танилцуулж байна. Дээрх төхөөрөмж нь том болон жижиг ширхэгтэй алтанд зориулагдсан ба зөөврийн хийцтэй юм.
Ашиглалтын хувьд материалыг буюу нунтагласан хүдэр болон усны холимог зутанг саванд хийж эргүүлэхэд савны амыг тойрсон ховилууд дээр хүнд эрдэс тунаж ялгагдах аж. Мөн үүнийг ашиглахад мөнгөн ус цианид шаардлагагүй байна. Дээрх iCON 150 төхөөрөмжийн талаарх мэдээллийг "Mongolia Mining 2018" үзэсгэлэнд хүрэлцэн ирж авах боломжтой.
Үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр Ашигт малтмал, газрын тосны газраас Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, бодлогын семинар явуулах юм. Өнгөрсөн онд нүүрсний салбарыг тойрсон илтгэл хэлэлцүүлсэн бол энэ удаад өнгөт металлын салбарыг онцлох аж.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж харна уу.
Канад Технологи Майнинг Сервис ХХК-тай холбоо барих утас: 99092816, 98009399