С.Баярцогтыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болов
2018-04-03
Сангийн сайд асан С.Баярцогтыг энэ сарын 1-нд АТГ-аас цагдан хорьсон.
Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх дээр сая боллоо. Улмаар түүнийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэр гаргалаа.
Шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Г.Орхон"Миний үйлчлүүлэгч С.Баярцогтыг энэ сарын 1-нд гэрчээр мэдүүлэг авна гэж АТГ дуудсан. Мэдүүлэг авч дуусаад шууд хорьсон. Өчигдөр яллагдагчаар татсан тогтоолоо танилцуулсан. Өнөөдөр үргэжлүүлэн хорих шийдвэр гаргалаа" гэв.
С.Баярцогт шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд онлайнаар шүүх хуралд оролцсон байна.
Эх сурвалж: times.mn