Улаанбаатар :
GOLOMT BANK:
SOCIETY&POLITCS ECONOMY MINING&INVESTMENT БУСАД Бидний тухай / About us Сурталчилгаа байршуулах / Advertising guidelines
"Б.Хурцын асуудлаар хэлэлцүүлэг хийх боломжгүй гэсэн тайлбарыг Байнгын хорооны дарга өгсөн"
2017-12-14

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын талаар "Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг анх 11 сарын 15-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэж Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын Хороо, Тусгай хяналтын дэд хороодоор БНСУ-д Элчин сайдаар томилохоор нэрийг нь дэвшүүлээд байгаа Б.Хурцын асуудлаар нийтийн сонсгол явуулах санал гишүүд гаргасан билээ. 

Харин УИХ-ын Тамгын Газраас томилогддог албан тушаалтны асуудлаар нийтийн сонсгол явуулдаг бөгөөд зөвшилцдөг албан тушаалтны хувьд нийтийн сонсгол явуулах боломжгүй хэмээсэн. 

Ингээд нийтийн хэлэлцүүлэг Өргөдлийн Байнгын Хороогоор явуулахаар болж уг байнгын хорооны дарга 900-аас доошгүй хүн санал ирүүлсэн тохиолдолд нээлттэй хэлэлцүүлэг явуулах юм. Иймд хэлэлцүүлэг хийх боломжгүй гэсэн тайлбарыг өглөө.

Элчин сайдыг эгүүлэн татах томилох тухай асуудлыг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр тогтов.