УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн холбооны улсын прокурорын газраас шалгаж байгаа "Рио тинто"-той холбоотой асуудал болон АН-ын гишүүнчлэлээс хасагдсан зэрэг асуудалд хийсэн тайлбарыг та бүхэнд түүвэрлэн хүргэж байна.
Миний бие АНУ-д оюутан болсон. Гэхдээ ийм асуудал гарсан учир сургуулиа хойшлуулаад хэргээ эцэслэн дуустал Монголдоо байна.
Оюутолгойн төсөл бол 70-100 жилийн настай том төсөл
Монгол Улсын АТГ, Швейцарийн холбооны улсын Ерөнхий Прокурорын газартай хамтраад надад эрүүгийн хэрэг үүсгээд зэрэг шалгаж байгаа юм билээ. Энэ бол эцсийн дүнд үнэнийг нэг талд гаргаж шийдэх сайхан боломж
2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ чөмгөө дундартал зүтгэж байж энэ гэрээг хийсэн. Энэ гэрээ бол сайн гэрээ болсон
Би гэрээ хэлэлцээрийг удирдснаасаа хойш бол Монголын хүртэх үр өгөөжийг 2009 онд 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлтөөр тэрбум гаруй ам. доллараар сайжруулсан.
Гэрээг анх хийхэд үнэхээр хийсэн хүмүүс нь чин шударгаар Монгол Улсад ашигтайгаар хийсэн гэдэгт эргэлзээ тайлах хамгийн том зүйл бол надад болон бусад хардаж байгаа хүмүүс дээр хийж байгаа шалгалтуудаар бүрэн дүүрэн ил тод болно
Оюутолгойн гэрээ бол гуравдагч улсаас оруулсан Канад, Австрали, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Энэ Монгол улсад юугаараа ашигтай байсан гэхээр Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм. Энэ бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс эхлүүлээд Оюутолгой татвараа төлж байгаа
Би Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Маш хүнд хүнд шийдвэрүүдийг гаргаж байсан. Надтай холбоотой ямар нэг тендерийн, ямар нэг авлигалын асуудал урьд нь нэг ч удаа тавигдаж байгаагүй
Reuters бол нэр хүндтэй агентлаг. Гарсан мэдээг бүрийг хүмүүс үнэн гэж хүлээж авдаг. Би тэр мэдээг уншсан. Харамсалтай нь маш их субьектив дүгнэлттэй мэдээ байсан. Эсэргүүцдэг улс төрчид нь ингэж үздэг юм байна, Швейцарийн байгууллагууд ингэж үзсэн юм байна гээд маш их субьектив дүгнэлт хийсэн. Тэр дотор тодорхой мэдээлсэн хоёр зүйл нь үнэн байна. Түүнд бичигдсэн хоёр тоо бол үнэн байлаа.
Би Монголын нэртэй бизнесменээс зээл аваад 8.2 сая еврог бол Швейцарьт таван сард нээлгэсэн дансандаа хийлгэсэн. Тэр царцаагдсан гээд байгаа дансны асуудал бол харамсалтай нь 10 жилийн өмнө надад тус болж өөрийн данснаас миний мөнгийг шилжүүлж өгч байсан тэр Монгол бизнесмений данс.
Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө хувь хүн байхдаа хийгдсэн ийм л асуудлыг хөндөж Оюутолгойтой шууд уялдуулсан ийм мэдээлэл болсноороо Reuters- ийн мэдээ маш учир дутагдалтай
АН-ын хувьд гаргасан шийдвэр нь бол эмгэнэлтэй. Надаас хэн ч юу ч асуугаагүй.
Миний хувьд хамгийн том эмгэнэл юу гэж боддог вэ гэхээр үнэхээр өнгөрсөн 27 жилийн туршид бид нэгдсэн бодлого явуулж чадсангүй дээ гэж
Болсон бүх үйл явцыг аваад үзэх юм бол маш адал явдалтай уран сайхны кино хийх зохиолууд болохоор
Миний хамгийн том алдаа бол ХОМ дээрээ бичээгүй байсан. Түүнийхээ төлөө би хариуцлага хүлээгээд УИХ-ын дэд даргаасаа огцорсон
Надад буруу байна гээд хариуцлага тулгах юм бол хариуцлагыг нэр төртэй үүрнэ.
Оюутолгойн гэрээ үнэхээр зөв ямар авлигагүй шудрага гэрээ болсон гэдгийг та бүхэнд харуулна
Есөн жил болсон байхад энэ асуудал тасрахгүй байна. Одоо энэ төсөл 100 жил болно. 100 жилийн турш ийм зүйл яригдах учраас ингэж цэгцэлж авах нь зүйтэй.
Эх сурвалж: times.mn